ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 51 ДЭХ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ, Ховд аймаг, Дархан-Уул, Орхон аймаг, Сэлэнгэ аймаг, Дорноговь аймаг лабораториудад 2022 оны 12 сарын 19-25 хүртэлх (51 дэх долоо хоногт) хугацаанд Улаанбаатар хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 92 сорьц, гадаадад зорчих болон дотоодын нийт 904 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээ хийв. Шинжилгээний дүнгээр 35(3.9%) сорьцонд SARS-CoV-2 илэрсэн.

Харуулдан тандалтын 92(10.2%) сорьцонд томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээгээр 8(8.7%) сорьцонд Томуу A(H1N1)pdm09 вирүс, 1(1.1%) сорьцонд Томуу A(H3N2) вирүс, 5(5.4%) сорьцонд Томуу В(Victoria) вирүс, 4(4.3%) сорьцонд Иж томуугийн вирүс, 4(4.3%) сорьцонд Адиновирүс, 5(5.4%) сорьцонд Риновирүс, 5(5.4%) сорьцонд Бокавирүс, 2(2.2%) сорьцонд метапнемонивирүс, 9(9.8%) сорьцонд АЗСВ, 4(4.3%) сорьцонд улиралын Коронавирүс, 1(1.1%) сорьцонд Энтеровирүс илэрлээ.

НИЙТЭЛСЭН: 2022-12-28 17:22:02