Дэлхий дахин дах КОВИД-19-ийн нөхцөл байдал болон хувилбарын тандалтын талаарх товч танилцуулга
Ерөнхий нөхцөл байдал: Дэлхий дахинд 2022 оны 10 дугаар сарын 24-нөөс 30-ны хооронд КОВИД-19-ийн өвчлөл өмнөх долоо хоногтой харьцуулахад 17%-иар буурсан байна. Тус долоо хоногт 2.3 сая тохиолдол бүртгэгдсэн хэдий ч шинжилгээний тоо багассантай холбоотой мэдээлэгдэж байгаа тохиолдлын тоо буурч байна. Нас баралт мөн өмнөх долоо хоногтой харьцуулахад 5%-иар буурсан ба 9,300 тохиолдол бүртгэгдсэн байна. 10 дугаар сарын 30-ны байдлаар 627 сая тохиолдол батлагдаж, 6.5 сая нас баралт бүртгэгдсэн байна. Өвчлөлийн байдлыг бүсээр дараах хүснэгтэнд харууллаа.

 

Бүс

Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоо

n (%)

Өмнөх долоо хоногтой харьцуулахад

Нийт тохиолдлын тоо

n (%)

Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн нас баралтын тоо

n (%)

Өмнөх долоо хоногтой харьцуулахад

Нийт нас баралтын тоо

n (%)

Европ

1 066 067

(45%)

-34%

260 908 612

(42%)

3 277

(35%)

-31%

2 115 732

(32%)

НДББ

871 483

(37%)

5%

93 459 805

(15%)

1 319

(14%)

7%

275 647

(4%)

Америк

388 350

(16%)

5%

180 023 346

(29%)

4 354

(47%)

23%

2 855 664

(43%)

Зүүн-Өмнөд Ази

34 026

(1%)

-3%

60 444 729

(10%)

278

(3%)

13%

798 738

(12%)

Зүүн Газар дундын тэнгис

13 359

(1%)

-8%

23 151 287

(4%)

64

(1%)

-15%

348 685

(5%)

Африк

3 864

(<1%)

-39%

9 361 319

(1%)

56

(1%)

155%

174 737

(3%)

Дэлхий дахинл

2 377 149

(100%)

-17%

627 349 862

(100%)

9 348

(100%)

-5%

6 569 216

(100%)

 

Бүсийн түвшинд:

НДББ-ийн улс орнуудаас тус долоо хоногт 871,000 шинэ тохиолдол бүртгэгдэж өмнөх долоо хоногт 5%-айр нэмэгдсэн. НДББ-ийн 4 улсад өвлөл нэмэгдсэн байна. Үүнд:

  1. Шинэ-Зеланд – 47%-иар
  2. Монгол – 43%-иар
  3. Япон – 21%-иар
  4. БНСУ – 37%-иар тус тус нэмэгдсэн.

Нас баралтын хувьд 7%-иар нэмэгдсэн байна.

  1. Хятад – 4%-иар
  2. Филлипин – 58%-иар тус тус нэмэгдсэн байна.

Хувилбарын тандалт:

2022 оны 10 дугаар сарын 1-нээс 31-ний хооронд 103,210 сорьцонд бүтэн геномийн дараалал тогтоох шинжилгээг хийсэн байна. Омикрон хувилбарын ВА.5 дэд хувилбар дэлхий дахинд давамгайлсан хэвээр байна. Сүүлийн 7 хоногт

  • ВA.2.75 дэд хувилбар 2.9%-3.7%-иар,
  • BQ.1* дэд хувилбар 5.7%-9.0%-иар,
  • ХВВ дэд хувилбар 1.0%-1.5%-иар,
  • ВА.2.3.20 дэд хувилбар 0.3%-0.7%-иар тус тус нэмэгдсэн байна.

Одоогоор XXB болон BQ.1* хувилбарын талаарх мэдээлэл хязгаарлагдмал байна. ДЭМБ-ын ангилалаар Хүн амд аюул учруулахуйц (VOC) ангилалд хэвээр байгаа тул НЭМ-ийн хариу арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг анхааруулж байна. Улс орнуудад анхаарал болгоомжтой байх, хувилбарын тандалтыг эрчимжүүлэх, тусгайлсан судалгааг хийхийг зөвлөмж болгож байна[1].

 

BQ.1.2 хувилбар Австрали, Канад, БНСУ, Турк, АНУ, Азийн зарим улс орнууд гэх мэт 50 гаруй улс орнуудад бүртгэгдсэн байна. Дэлхий дахинд сорьцонд эерэг гарах хувь 0.42% байгаа ба сүүлийн 7 хоногуудад нэмэгдэж байна. 40-49 насныхны дунд тархалт өндөр байна[2].

АНУ-ын ӨХСТ-өөс мэдээлж байгаагаар BQ.1.2 хувилбарын дамжин тархах хурд бусад хувилбарын адил өндөр, нууц үеийн хугацаа богино3, халуурах, чичрүүдэс хүрэх, ханиалгах, амьсгал давчидах, ядрах, булчингаар өвдөх, толгой өвдөх, амтлах, үнэрлэх мэдэрхгүй алдагдах, хоолой өвдөх, нусгайрах, хамар битүүрэх, дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрч байна[3]. BQ.1.2 нь дархлаанаас бултах чадвартай байж болзошгүй гэж таамаглаж байна. Одоогоор энэ талын мэдээлэл хомс байна.

BF.7 хувилбар нь анх Өвөрмонгол[4]-д бүртгэгдсэн байх магадлалтай байгаа ба одоогоор Энэтхэг, Сингапур, Их-Британи, АНУ, Япон, БНСУ, Орос, гэх мэт 80 гаруй улс орнуудад бүртгэгдээд байна. Дэлхий дахинд сорьцонд эерэг гарах хувь 1.2% байгаа ба сүүлийн 7 хоногуудад нэмэгдэж байна. 80 болон түүнээс дээш насны хүмүүсийн дунд тархалт өндөр байна. Эмнэлзүйн шинж тэмдэгийн хувьд бусад хувилбаруудтай ижил хэдий ч цээжээр өвдөх, сонсгол буурах, үнэрлэх мэдэрхүйд өөрчлөлт гарах, чичрүүдэс хүрэх зэрэг шинж тэмдэг онцгой байна. Судлаачид урьдчилан сэргийлэх НЭМ-ийн арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг анхааруулж байна[5]. Дамжин тархах хурд өндөр, дархлаанаас бултах чадвартай, өмнө нь халдвар авсан эсвэл вакцины бүрэн тунд хамрагдсан хүмүүс халдварт өртөх эрсдэлтэй байна[6]

 

 

ХӨСҮТ, ХӨТСА, ТҮН



[1]COVID-19 Weekly Epidemiological Update. Edition 116 published 2 November 2022 file:///F:/2021%20%D0%BE%D0%BD/TOMUU/genome/20221102_Weekly_Epi_Update_116.pdf

[2] Detect and analyze variants of SARS-CoV-2. https://cov-spectrum.org/explore/Mongolia/AllSamples/Past6M

[3]What Are BQ.1 and BQ.1.1, the ‘Troublesome’ Omicron Subvariants? https://www.prevention.com/health/a41711182/bq1-bq11-omicron-subvariants/

[5]Omicron Sub-Variant BF.7: Concerns & Symptoms To Watch Out For.  https://www.onlymyhealth.com/omicron-sub-variant-bf7-symptoms-treatment-1666349189

[6] New Mongolia-Born Omicron Variant BF.7 Found in India; Here's All We Know About Its Symptoms, Transmissibility and More. https://weather.com/en-IN/india/coronavirus/news/2022-10-18-everything-you-need-to-know-about-omicron-bf7-variant

 

НИЙТЭЛСЭН: 2022-11-10 17:13:02