COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 42 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ, Дорноговь аймаг лабораториудад 2022 оны 10 сарын 17-23 хүртэлх (42 дахь долоо хоногт) хугацаанд Улаанбаатар хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 74 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал, нийт 883 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээ хийв. Шинжилгээний дүнгээр 28(3.2%) сорьцонд SARS-CoV-2 илэрсэн.

Харуулдан тандалтын 74(8.4%) сорьцонд томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээгээр 8(10.8%) сорьцонд Энтеровирүс, 12(16.2%) сорьцонд Иж томуугийн вирүс, 12(16.2%) сорьцонд Риновирүс, 3(4.1%) сорьцонд Бокавирүс, 5(6.8%) сорьцонд Адиновирүс, 2(2.7%) сорьцонд Метапневмовирүс, 1(1,4%) сорьцонд улиралын коронавирүс илэрлээ.

НИЙТЭЛСЭН: 2022-10-30 15:12:54