COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 41 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ, Улаанбаатар хот, Дорнод аймаг, Ховд аймаг, Дорноговь аймаг лабораториудад 2022 оны 10 сарын 10-16 хүртэлх (41 дахь долоо хоногт) хугацаанд Улаанбаатар хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 60 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал, нийт 735 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээ хийв. Шинжилгээний дүнгээр 17(2.3%) сорьцонд SARS-CoV-2 илэрсэн.

Харуулдан тандалтын 60(8.2%) сорьцонд томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээгээр 5(8.3%) сорьцонд Энтеровирүс, 1(1.7%) сорьцонд АЗСВ, 1(1.7%) сорьцонд Риновирүс, 2(3.3%) сорьцонд Бокавирүс илэрлээ.

НИЙТЭЛСЭН: 2022-10-19 19:16:55