COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 40 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ, Улаанбаатар хот, УХТЭ, Дорнод аймаг, Ховд аймаг, Дорноговь аймаг лабораториудад 2022 оны 10 сарын 03-09 хүртэлх (40 дахь долоо хоногт) хугацаанд Улаанбаатар хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 78 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал, нийт 820 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээ хийв. Шинжилгээний дүнгээр 17(2.1%) сорьцонд SARS-CoV-2 илэрсэн.

Харуулдан тандалтын 78(9.5%) сорьцонд томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээгээр 7(9%) сорьцонд Риновирүс, 3(3.8%) сорьцонд Бокавирүс илэрлээ.

НИЙТЭЛСЭН: 2022-10-19 19:07:29