
Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал дэлхий дахинд болон Монгол улсад ямар түвшинд байгаа, өвчлөлийн цаашдын хандлага, явц, эрүүл мэндийн салбарт тулгарч болох хүндрэл, бэрхшээлүүд, бэлэн байдлыг ханган томуугийн цархтахлын төлөвлөгөөг шинэчлэн хэлэлцэхээр Томуугийн үндэсний зөвлөлгөөнийг 2022 оны 10 сарын 12-14-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Зөвлөлгөөн “Томуу, коронавируст халдвар (КОВИД-19)-ын харуулдан тандалтыг бэхжүүлэх, салбар хоорондын оролцоог нэмэгдүүлэх, болзошгүй цартахлын бэлэн байдлыг хангах” зорилгийн дор ЭМЯ, яамны харьяа байгууллага, Аймаг, дүүргийн ЗДТГ, ОБГ, ЗӨСТ, Аймаг, нийслэлийн ЭМГ, ӨЭМТ, НЭ болон БШУЯ, ОБЕГ, ГЕГ-ын ХХЦГ, МХЕГ, АШУҮИС, ДЭМБ-ын нийт 400 гаруй мэргэжилтэнг хамруулан зохион байгуулах гэж байна.
ХӨСҮТ, ХӨТСА, ТҮН