COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 39 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ, Улаанбаатар хот, Дорноговь аймаг лабораториудад 2022 оны 9 сарын 26-10 сарын 02 хүртэлх (39 дахь долоо хоногт) хугацаанд Улаанбаатар хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 79 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал, нийт 989 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээ хийв. Шинжилгээний дүнгээр 25(2.5%) сорьцонд SARS-CoV-2 илэрсэн.

Харуулдан тандалтын 79(8%) сорьцонд томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээгээр 17(21.5%) сорьцонд Риновирүс, 2(2.5%) сорьцонд Бокавирүс, 1(1.3%) сорьцонд АЗСВ илэрлээ.

НИЙТЭЛСЭН: 2022-10-07 13:33:17