COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 38 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ, Улаанбаатар хот, Дорноговь аймаг лабораториудад 2022 оны 9 сарын 19-25 хүртэлх (38 дахь долоо хоногт) хугацаанд Улаанбаатар хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 62 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал, нийт 1098 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээ хийв. Шинжилгээний дүнгээр 56(5.1%) сорьцонд SARS-CoV-2 илэрсэн.

Харуулдан тандалтын 62(5.6%) сорьцонд томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээгээр 4(6.5%) сорьцонд Энтервирүс, 25(40%) сорьцонд Риновирүс, 1(1.6%) сорьцонд Иж томуугийн вирүс, 1(1.6%) сорьцонд Аденовирүс, 2(3.2%) сорьцонд Бокавирүс, 1(1.6%) сорьцонд SARS-CoV-2 илэрлээ.

НИЙТЭЛСЭН: 2022-10-03 08:34:22