COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 36 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ, Улаанбаатар хот, Ховд, Дархан, Дорноговь, Замын-Үүд сумын лабораториудад 2022 оны 9 сарын 05-11 хүртэлх (36 дахь долоо хоногт) хугацаанд Улаанбаатар хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 58 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал, нийт 1833 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээ хийв. Шинжилгээний дүнгээр 88(4.8%) сорьцонд SARS-CoV-2 илэрсэн.

Харуулдан тандалтын 58(3.2%) сорьцонд томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээгээр 1(1.7%) сорьцонд Энтервирүс, 4(6.9%) сорьцонд SARS-CoV-2 илэрлээ.

НИЙТЭЛСЭН: 2022-09-19 15:05:21