COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 25 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ, Улаанбаатар хот, Ховд, Дархан, Хөвсгөл , Дорноговь Замын-Үүд сумын лабораториудад 2022 оны 6 сарын 20-ноос 6 сарын 26 хүртэлх (25 дахь долоо хоногт) хугацаанд Улаанбаатар хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 47 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал, нийт 1852 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээ хийв. Шинжилгээний дүнгээр 67(3.6%) сорьцонд SARS-CoV-2 илэрсэн.

Харуулдан тандалтын 47(2.5%) сорьцонд томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээгээр 3(6.3%) сорьцонд Бокавирүс, 2(4.2%) сорьцонд Риновирүс,  1(2.1%) сорьцонд Иж томуу вирүс, 2(4.2%) сорьцонд Адиновирүс, 1(2.1%) сорьцонд Энтервирүс илэрлээ.

НИЙТЭЛСЭН: 2022-07-05 13:29:13