
ХӨСҮТ, Улаанбаатар хот, Дундговь, Хөвсгөл, Дархан, Дорноговь Замын-Үүд сумын лабораториудад 2022 оны 6 сарын 13-наас 6 сарын 19 хүртэлх (24 дэхь долоо хоногт) хугацаанд Улаанбаатар хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 25 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал, нийт 2083 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээ хийв. Шинжилгээний дүнгээр 80(3.8%) сорьцонд SARS-CoV-2 илэрсэн.
Харуулдан тандалтын 25(1.2%) сорьцонд томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээгээр томуугийн вирүс илрээгүй.
