COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 22 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ, Ховд, Сэлэнгэ, Баян-өлгий, Сүхбаатар Дундговь, Завхан, Дорноговь Замын-Үүд сумын лабораториудад 2022 оны 5 сарын 30наас 6 сарын 5 хүртэлх (22 дахь долоо хоногт) хугацаанд Улаанбаатар хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 118 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал, нийт 1779 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээ хийв. Шинжилгээний дүнгээр 127(7.1%) сорьцонд SARS-CoV-2 илэрсэн.

Харуулдан тандалтын 118(6.6%) сорьцонд томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээгээр 1(0.8%) сорьцонд Томуу A вирүс, 1(0.8%) сорьцонд A(H3N2) вирүс, 4(3.3%) сорьцонд SARS-CoV-2 вирүс, 11(9.3%) сорьцонд Бокавирүс, 8(6.7%) сорьцонд Риновирүс,  3(2.5%) сорьцонд Иж томуу вирүс, 2(1.6%) сорьцонд Адиновирүс, 14(11.8%) сорьцонд Метапневмовирүс, 3(2.5%) сорьцонд Интервирүс, 3(2.5%) сорьцонд АЗСВ илэрлээ.

НИЙТЭЛСЭН: 2022-06-08 10:13:59