COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 21 ДЭХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ, Увс, Дундговь, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Архангай, Дорнод, Өмнөговь, Ховд, Дархан, Сэлэнгэ, Дорноговь Замын-Үүд сумын лабораториудад 2022 оны 5 сарын 23-29 хүртэлх (21 дэхь долоо хоногт) хугацаанд Улаанбаатар хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 201 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал, нийт 1836 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээ хийв. Шинжилгээний дүнгээр 126(6.8%) сорьцонд SARS-CoV-2 илэрсэн.

Харуулдан тандалтын 201 сорьцонд томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээгээр 5(4.3%) сорьцонд SARS-CoV-2 вирүс, 7(3.4%) сорьцонд Бокавирүс, 4(1.9%) сорьцонд Риновирүс, 2(0.9%) сорьцонд улиралын коронавирүс, 2(0,9%) сорьцонд Иж томуу вирүс, 4(1.6%) сорьцонд Адиновирүс, 10(4.9%) сорьцонд Метапневмовирүс, 2(0.9%) сорьцонд Интервирүс, 2(0.9%) сорьцонд АЗСВ илэрлээ.

НИЙТЭЛСЭН: 2022-06-08 10:00:13