COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 20 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ, Ховд, Дорнод, Дархан, Сэлэнгэ, Дорноговь Замын-Үүд сумын лабораториудад 2022 оны 5 сарын 16-22 хүртэлх (20 дахь долоо хоногт) хугацаанд Улаанбаатар хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 165 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал, нийт 1914 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээ хийв. Шинжилгээний дүнгээр 152(7.9%) сорьцонд SARS-CoV-2 илэрсэн.

Харуулдан тандалтын 165(8.6%) сорьцонд томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээгээр 8(4.8%) сорьцонд Томуу A вирүс, 8(4.8%) сорьцонд A(H3N2) вирүс, 5(3%) сорьцонд SARS-CoV-2 вирүс, 3(1.8%) сорьцонд Бокавирүс, 5(3%) сорьцонд Риновирүс, 2(1.2%) сорьцонд улиралын коронавирүс, 1(0,6%) сорьцонд Иж томуу вирүс, 1(0.6%) сорьцонд Адиновирүс, 10(6%) сорьцонд Метапневмовирүс, 1(0.6%) сорьцонд Интервирүс, 2(1.2%) сорьцонд АЗСВ илэрлээ.

НИЙТЭЛСЭН: 2022-05-27 09:48:57