COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 19 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ, Ховд, Дорнод, Дархан, Сэлэнгэ, Дорноговь Замын-Үүд сумын лабораториудад 2022 оны 5 сарын 09-15 хүртэлх (19 дахь долоо хоногт) хугацаанд Улаанбаатар хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 75 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал, нийт 1213 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээ хийв. Шинжилгээний дүнгээр 90(7.4%) сорьцонд SARS-CoV-2 илэрсэн.

Харуулдан тандалтын 75(6.2%) сорьцонд томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээгээр 10(13.3%) сорьцонд A(H3N2) вирүс илэрлээ.

НИЙТЭЛСЭН: 2022-05-19 16:38:30