COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 17 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ, Ховд, Дорнод, Дархан, Сэлэнгэ, Дорноговь Замын-Үүд сумын лабораториудад 2022 оны 4 сарын 25-5 сарын 01 хүртэлх (17 дахь долоо хоногт) хугацаанд Улаанбаатар хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 174 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал, нийт 1363 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээ хийв. Шинжилгээний дүнгээр 69(5%) сорьцонд SARS-CoV-2 илэрсэн.

Харуулдан тандалтын 174(12.8%) сорьцонд томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээгээр 17(9.7%) сорьцонд Томуу A вирүс, 25(14.4%) сорьцонд A(H3N2) вирүс, 1(0,6%) сорьцонд SARS-CoV-2 вирүс, 1(0.6%) сорьцонд Бокавирүс, 1(0.6%) сорьцонд Риновирүс, 7(4%) сорьцонд АЗСВ илэрлээ.

НИЙТЭЛСЭН: 2022-05-09 10:18:06