COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 16 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ, Ховд, Дорнод, Дархан, Сэлэнгэ, Дорноговь Замын-Үүд сумын лабораториудад 2022 оны 4 сарын 18-24 хүртэлх (16 дахь долоо хоногт) хугацаанд Улаанбаатар хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 124 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал, нийт 1779 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээ хийв. Шинжилгээний дүнгээр 63(3.5%) сорьцонд SARS-CoV-2 илэрсэн.

Харуулдан тандалтын 124(6.9%) сорьцонд томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээгээр 11(8.9%) сорьцонд Томуу A вирүс, 25(20.2%) сорьцонд A(H3N2) вирүс, 5(4%) сорьцонд SARS-CoV-2 вирүс, 1(0.8%) сорьцонд улиралын Коронавирүс, 4(3.2%) сорьцонд Мэтапневмовирүс, 4(3.2%) сорьцонд Бокавирүс, 3(2.4%) сорьцонд Риновирүс, 9(7.3%) сорьцонд АЗСВ илэрлээ.

НИЙТЭЛСЭН: 2022-05-09 10:13:00