
ХӨСҮТ, Ховд, Дорнод, Сэлэнгэ, Дорноговь Замын-Үүд сумын лабораториудад 2022 оны 4 сарын 11-17 хүртэлх (15 дахь долоо хоногт) хугацаанд Улаанбаатар хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 106 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал, нийт 1832 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээ хийв. Шинжилгээний дүнгээр 55(3%) сорьцонд SARS-CoV-2 илэрсэн.
Харуулдан тандалтын 106(5.8%) сорьцонд томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээгээр 3(2.8%) сорьцонд Томуу A вирүс, 14(13.2%) сорьцонд A(H3N2) вирүс, 4(3.8%) сорьцонд SARS-CoV-2 вирүс, 6(5.7%) сорьцонд АЗСВ илэрлээ.
