COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 13 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ, УХТЭ, Дархан-Уул, Орхон, Ховд, Дорнод, Сэлэнгэ, Дорноговь Замын-Үүд сумын лабораториудад 2022 оны 3 сарын 28-4 сарын 03 хүртэлх (13 дахь долоо хоногт) хугацаанд Улаанбаатар хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 177 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал, нийт 2043 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээ хийв. Шинжилгээний дүнгээр 69(3.4%) сорьцонд SARS-CoV-2 илэрсэн.

Харуулдан тандалтын 177(8.7%) сорьцонд томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээгээр 6(3.4%) сорьцонд Томуу A вирүс, 7(3.9%) сорьцонд A(H3N2) вирүс, 2(1.1%) сорьцонд Иж томуугийн вирүс, 9(5.1%) сорьцонд Рино вирүс, 2(1.1%) сорьцонд Бока вирүс, 1(0.6%)

НИЙТЭЛСЭН: 2022-04-11 09:52:30