COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 11 ДЭХ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ, УХТЭ, Дархан-Уул, Орхон, Ховд, Дорнод, Сэлэнгэ, Дорноговь Замын-Үүд сумын лабораториудад 2022 оны 3 сарын 14-20 хүртэлх (11 дэх долоо хоногт) хугацаанд Улаанбаатар хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 276 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал, нийт 4501 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээ хийв. Шинжилгээний дүнгээр 374(12%) сорьцонд SARS-CoV-2 илэрсэн.

Харуулдан тандалтын 276(6.1%) сорьцонд томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээгээр 18(6.5%) сорьцонд A(H3N2) вирүс, 12(4.3%) сорьцонд Иж томуугийн вирүс, 22(7.9%) сорьцонд Рино вирүс, 2(0,7%) сорьцонд Адено вирүс, 5(1.8%) сорьцонд Бока вирүс, 142(51.4%) сорьцонд АЗСВ илэрлээ.

НИЙТЭЛСЭН: 2022-03-28 09:49:22