COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 1 ДЭХ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ, УХТЭ, Дархан-Уул, Орхон, Ховд, Дорнод, Сэлэнгэ, Дорноговь Замын-Үүд сумын лабораториудад 2022 оны 1 сарын 3-9 хүртэлх ( 1 дэх долоо хоногт) хугацаанд УБ хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 85 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал 21106, нийт 21191 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээ хийв. Шинжилгээний дүнгээр 3881(18.3%) сорьцонд SARS-CoV-2 илэрсэн.

Харуулдан тандалтын 85(0.4%) сорьцонд томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээгээр 1(1.2%) томууА(H3N2) 4(4.7%) сорьцонд Аденовирүс, 6(7%) сорьцонд Бокавирүс, 5(5.9%) АЗСВ, 5(5.9%) сорьцонд улиралын коронавирүс, 20(23.5%) сорьцонд Иж томуугийн вирүс, 35(41.2%) сорьцонд Риновирүс илэрлээ.

НИЙТЭЛСЭН: 2022-01-12 10:48:13