COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 50 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ, УХТЭ, Дархан-Уул, Орхон, Ховд, Дорнод, Сэлэнгэ, Дорноговь Замын-Үүд сумын лабораториудад 2021 оны 12 сарын 13-19 хүртэлх ( 50 дахь долоо хоногт) хугацаанд УБ хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 22 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал 14248, нийт 14270 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээ хийв. Шинжилгээний дүнгээр 915(6.4%) сорьцонд SARS-CoV-2 илэрсэн.

Харуулдан тандалтын 22(0.15%) сорьцонд томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээгээр 1(4.5%) сорьцонд Аденовирүс, 1(4.5%) сорьцонд Бокавирүс, 1(4.5%) сорьцонд АЗСВ, 3(13.6%) сорьцонд улиралын коронавирүс, 3(13.6%) сорьцонд Иж томуугийн вирүс, 9(40.9%) сорьцонд Риновирүс илэрлээ

НИЙТЭЛСЭН: 2022-01-06 18:43:01