“SARS-CoV-2 вирусийг илрүүлэх молекул биологийн шинжилгээний аргууд” сэдэвт дадлага сургалт зохион байгуулагдлаа
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Дэлхийн эрүүл мэндийн байгуулага, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, ЭМЯ-ны Лабораторийн мэргэжлийн салбар зөвлөл хамтран лабораторын мэрэгжилтнүүдэд зориулсан “SARS-CoV-2 вирусийг илрүүлэх молекул биологийн шинжилгээний аргууд” сэдэвт дадлага сургалт 2021 оны 11 дүгээр сарын 22-ноос 2021 оны 12 дугаар сарын 10-ны хооронд зохион байгуулагдаж байна. Энэхүү сургалтын зорилго нь SARS-CoV-2 хувилбарыг бх-ПГУ шинжилгээний аргаар илрүүлэх аргачилалд суралцах, уг аргад лабораторийн мэргэжилтнүүдийг дадлагажуулан сургахад чиглэсэн юм.

Тус дадлага сургалт нь ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид 3 ээлжээр, 3 долоо хоногийн турш зохион байгуулагдаж, 70 гаруй лабораторийн мэргэжилтэн дадлага сургалтанд хамрагдлаа.

Хөтөлбөрийн дагуу ХӨСҮТ-ийн ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан сургалтыг нээж, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан, ХӨСҮТ-ын халдварт өвчний тандалт эрхэлсэн дэд захирал, АУ-ны магистр Ж.Байгалмаа нар Монгол улсад КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулав. ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч, АУ-ны доктор, Ц.Наранзул “SARS-CoV-2 геном илрүүлэх бх-ПГУ шинжилгээний аргачлал, шинжилгээний явцад анхаарах асуудлууд” болон “SARS-CoV-2 илрүүлэх шинжилгээнд сорьц цуглуулах арга техник, бх-ПГУ шинжилгээний үр дүнд нөлөөлөх нь”, ХӨСҮТ, Нэгдсэн лабораторийн албаны дарга, АУ-ны доктор Б.Бумдэлгэр “SARS-CoV-2 илрүүлэх шинжилгээний үл нийцэлд хийсэн дүн шинжилгээ”, АШУҮИС-ийн багш, АУ-ны доктор, Т.Хосбаяр “Шүлсэнд SARS-CoV-2 илрүүлэх бх-ПГУ шинжилгээний аргачлал”, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн судлаач, АУ-ы доктор Г.Цогзолмаа “SARS-CoV-2 вирусийн хувилбар илрүүлэх бх-ПГУ-ын зарчим” сэдвээр тус тус лекц уншиж, харилцан мэдээлэл солилцлоо. Сургалтын илтгэлүүдийн илтгэлийн нэр дээр дарж үзнэ үү.


Зураг 1. “SARS-CoV-2 вирусийг илрүүлэх молекул биологийн шинжилгээний аргууд” сэдэвт 1-р ээлж сургалтын нээлтийн үйл ажиллагаа


Зураг 2. “SARS-CoV-2 вирусийг илрүүлэх молекул биологийн шинжилгээний аргууд” сэдэвт 1-р ээлжийн сургалт зохион байгуулагчид болон оролцогчид


Зураг 3. “SARS-CoV-2 вирусийг илрүүлэх молекул биологийн шинжилгээний аргууд” сэдэвт 2-р ээлж сургалтын үйл ажиллагаа


Зураг 4. “SARS-CoV-2 вирусийг илрүүлэх молекул биологийн шинжилгээний аргууд” сэдэвт 2-р ээлжийн сургалт зохион байгуулагчид болон оролцогчид


Зураг 5. “SARS-CoV-2 вирусийг илрүүлэх молекул биологийн шинжилгээний аргууд” сэдэвт 3-р ээлжийн сургалтын нээлтийн үйл ажиллагаа


Зураг 6. “SARS-CoV-2 вирусийг илрүүлэх молекул биологийн шинжилгээний аргууд” сэдэвт 3-р ээлжийн сургалт зохион байгуулагчид болон оролцогчид


Зураг 7. РНХ-ийг гараар ялгаж буй үйл явц


Зураг 8. Мультилекс ПГУ-ын шинжилгээгээр Flu A/B+SARS-Cov-2 илрүүлэх шинжилгээнийн бэлгэл ажил


Зураг 9. Мультилекс ПГУ-ын шинжилгээгээр Flu A/B+SARS-Cov-2 илрүүлэх шинжилгээ хийж буй

НИЙТЭЛСЭН: 2021-12-13 15:37:43