Хөвсгөл аймагт “Улирлын болон томуугийн цартахлын хүндрэлийн үнэлгээ”-ний бүсчилсэн сургалт болон томуугийн харуулдан тандалтын нэгжүүд, 3 сумын эрүүл мэндийн төвд дэмжлэгт хяналтыг хийлээ
“Томуугийн цартахал болон улирлын томуугийн хүндрэлийн үнэлгээ”-ний бүсчилсэн сургалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Хөвсгөл, Архангай, Завхан, Баянхонгор аймгуудын удирдлага, мэргэжилтэн эмч нар нийт 27 хүнийг хамруулж, Хөвсгөл аймагт амжилттай зохион байгууллаа. Сургалтанд аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга, томуугийн тандалтын асуудал хариуцсан халдвар судлагч эмч, мэргэжилтэн, дүн бүртгэгч, Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, статистикч, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эмч нар бүхий мэргэжилтэнгүүд оролцлоо.

Сургалтыг нээж Хөвсгөл аймгийн ЭМГ-ын НЭМХ-ийн дарга Л.Оюунцэцэг үг хэлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Эхний өдөр Ковид-19 өвчлөл, ТТӨ-ий байдал, үнэлгээний аргачлалыг танилцуулсны дараа аймаг бүр “Аймгийн хэмжээний КОВИД-19 өвчин, ТТӨ-ий нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ” сэдвээр илтгэл танилцуулсан ба авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл, санал солилцсон.

Сургалтын хоёр дах өдөр мэргэжилтнүүд өөрсдийн аймгийн ТТӨ, АЗЦХХ, эрчимт эмчилгээний тасгийн орны хөдөлгөөн гэх мэт шалгуурт оруулж болох тоон мэдээнүүдийг цуглуулж ирсэн тул тухайн тоон мэдээн дээр ажиллаж, өөрийн орон нутагт тохирсон томуугийн хүндрэлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг сонгох, цаашид хэрхэн ашиглах тал дээр суралцсан.

Сургалтын үр дүнд тухайн орон нутагт тохирсон шалгуур үзүүлэлтийг боловсруулж, үе шатыг тодорхойлох босго үзүүлэлтийг гаргах байсан боловч аймгуудын тоон мэдээний чанартай холбоотойгоор дараах шийдвэрийг гаргасан: Үүнд:

  • Баянхонгор аймаг Өвөрхангай аймгийн түвшинг дагаж, хариу арга хэмжээг төлөвлөх, авч хэрэгжүүлэх;
  • Завхан, Хөвсгөл, Архангай аймаг өөрийн гаргасан түвшинг ашиглаж арга хэмжээг төлөвлөх;
  • Ирэх 3 жилийн хугацаанд өөрсдийн аймгийн тандалтын мэдээг чанаржуулж, дахин босго үзүүлэлтийг тооцох нөхцөлийг бүрдүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэхүү сургалтын дүнд Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Завхан аймгуудад томуугийн цартахал болон улирлын томуугийн хүндрэлийн эрсдэлийн үнэлгээг нэвтрүүлснээр өвчлөлийн тархалт, хүндрэлийг үнэлж, хариу арга хэмжээг цаг алдалгүй авах, шийдвэр гаргагч нарыг нотолгоонд суурилсан мэдээллээр хангах нөхцөл бүрдлээ.

Хөвсгөл аймагт ажиллах хугацаанд аймгийн томуугийн харуулдан тандалтын нэгжүүд болон “Алаг-Эрдэнэ”, “Хатгал”, “Тосонцэнгэл” сумын ЭМТ-үүдэд дэмжлэгт хийн мэргэжил аргазүйн зөвлөмжийг өгч ажиллалаа. Томуу, томуу төст өвчний мэдээг 7 хоног бүр өгч хэвшсэн, тандалтын үйл ажиллагаа жигдэрсэн, хэдий ч ТТӨ, АЗЦХХ болон голомтолсон тохиолдлын тодорхойлолтын дагуу мэдээг өгдөггүй зөвхөн J10-11, J18 гэсэн оноштой өвчнийг мэдээлдэг, КОВИД-19 өвчинтэй холбоотой томуугийн дэгдэлтийн үеийн төлөвлөгөөг шинэчлээгүй, тодотгол хийгээгүй зэрэг нийтлэг дутагдалтай байлаа.


Зураг 1. Сургалтын оролцогчид


Зураг 2. Хөвсгөл аймгийн ЭМГ-ийн НЭМХ-ийн дарга Л.Оюунцэцэг сургалтыг нээж, үг хэлж байгаа нь


Зураг 3. ХӨСҮТ-ийн ТҮН-ийн халдвар судлагч их эмч Ч.Уртнасан хичээл зааж байгаа нь


Зураг 4. ХӨСҮТ-ийн ТҮН-ийн халдвар судлагч их эмч Д.Оюунгэрэл хичээл зааж байгаа нь


Зураг 5. Завхан аймгийн ЭМГ-ийн халдвар судлагч их эмч Ц.Норжинпэл Завхан аймгийн өвчлөлийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулж байгаа нь


Зураг 6. Баянхонгор аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн Д.Оюунчимэг Баянхонгор аймгийн өвчлөлийн байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулж байгаа нь


Зураг 7. Хөвсгөл аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн Д.Өлзийсайхан Хөвсгөл аймгийн өвчлөлийн байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулж байгаа нь


Зураг 8. Архангай аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн Г.Ариунтуяа Архангай аймгийн өвчлөлийн байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулж байгаа нь


Зураг 9. Сургалтын үеэр


Зураг 10. Сургалтын үеэр


Зураг 11. “Тосонцэнгэл” СЭМТ дээр дэмжлэгт хяналт хийж байгаа нь


Зураг 12. “Хатгал” СЭМТ-ийн дээр дэмжлэгт хяналт хийж байгаа нь


Зураг 13. “Алаг-Эрдэнэ” СЭМТ-ийн дээр дэмжлэгт хяналт хийж байгаа нь

НИЙТЭЛСЭН: 2021-12-09 10:37:22