Дундговь аймагт “Улирлын болон томуугийн цартахлын хүндрэлийн үнэлгээ”-ний бүсчилсэн сургалт болон томуугийн харуулдан тандалтын нэгжүүд, 3 сумын эрүүл мэндийн төвд дэмжлэгт хяналтыг хийлээ
![]() Сургалтыг нээж Дундговь аймгийн ЭМГ-ын дарга Б.Алтантөгс үг хэлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Эхний өдөр Ковид-19 өвчлөл, ТТӨ-ий байдал, үнэлгээний аргачлалыг танилцуулсны дараа аймаг бүр “Аймгийн хэмжээний КОВИД-19 өвчин, ТТӨ-ий нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ” сэдвээр илтгэл танилцуулсан ба авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл, санал солилцсон. Сургалтын хоёр дах өдөр мэргэжилтнүүд өөрсдийн аймгийн ТТӨ, АЗЦХХ, эрчимт эмчилгээний тасгийн орны хөдөлгөөн гэх мэт шалгуурт оруулж болох тоон мэдээнүүдийг цуглуулж ирсэн тул тухайн тоон мэдээн дээр ажиллаж, өөрийн орон нутагт тохирсон томуугийн хүндрэлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг сонгох, цаашид хэрхэн ашиглах тал дээр суралцсан. Сургалтын үр дүнд тухайн орон нутагт тохирсон шалгуур үзүүлэлтийг боловсруулж, үе шатыг тодорхойлох босго үзүүлэлтийг гаргах байсан боловч аймгуудын тоон мэдээний чанартай холбоотойгоор дараах шийдвэрийг гаргасан: Үүнд:
Цаашид ирэх 3 жилийн хугацаанд өөрсдийн аймгийн тандалтын мэдээг чанаржуулж, дахин босго үзүүлэлтийг тооцох нөхцөлийг бүрдүүлэхээр боллоо. Энэхүү сургалтын дүнд Дундговь, Өмнөговь, Дорноговь, Төв, Өвөрхангай аймгуудад томуугийн цартахал болон улирлын томуугийн хүндрэлийн эрсдэлийн үнэлгээг нэвтрүүлснээр өвчлөлийн тархалт, хүндрэлийг үнэлж, хариу арга хэмжээг цаг алдалгүй авах, шийдвэр гаргагч нарыг нотолгоонд суурилсан мэдээллээр хангах нөхцөл бүрдлээ. Дундговь аймагт ажиллах хугацаанд аймгийн томуугийн харуулдан тандалтын нэгжүүд болон “Дэлгэрцогт”, “Дэрэн”, “Сайнцагаан” сумын ЭМТ-үүдэд дэмжлэгт хийн мэргэжил аргазүйн зөвлөмжийг өгч ажиллалаа. Дэмжлэгт хяналтаар зарим сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүд дээр КОВИД-19 өвчтэй хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байр нь бусад шалтгааны улмаас эмнэлэгт хандаж байгаа хүмүүсээс тусдаа байхаар зохион байгуулсан байна. Мөн томуу, томуу төст өвчний мэдээг өгч 7 хоног бүр өгч хэвшсэн, тандалтын үйл ажиллагаа жигдэрсэн, хэдий ч ТТӨ, АЗЦХХ болон голомтолсон тохиолдлын тодорхойлолтын дагуу мэдээг өгдөггүй зөвхөн J10-11, J18 гэсэн оноштой өвчнийг мэдээлдэг, КОВИД-19 өвчинтэй холбоотой томуугийн дэгдэлтийн үеийн төлөвлөгөөг шинэчлээгүй, тодотгол хийгээгүй зэрэг нийтлэг дутагдалтай байлаа.
|