УРИЛГА
Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид та бүхнийг Халдварт Өвчин Судлалын Ундэсний Төв, Монголын Анагаах Ухааны Академи, Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Монголын Вирүс Судлалын Нийгэмлэг хамтран зохион байгуулж буй “ВИРҮС СУДЛАЛЫН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” ҮНДЭСНИЙ 18 ДУГААР БАГА ХУРАЛ-д оролцохыг урьж байна. Хурал 2021 оны 10-р сарын 15–ны өдөр Улаанбаатар хотод болно.

Илтгэлийн хураангуйг 200 үгэнд багтаан монгол, англи хэл дээр, Times New Roman 12 фонтоор бичиж, 2021 оны 09-р сарын 15-ны дотор редакцын зөвлөлийн нарийн бичгийн дарга, анагаах ухааны доктор Ц.Наранзулд naranzulnicmng@gmail.com, гишүүн, анагаах ухааны магистр Ч.Хишигмөнхөд ch.khishigmunkh@gmail.com хаягаар ирүүлнэ үү. Илтгэлийн товчлол ирүүлэхдээ амаар эсвэл ханын илтгэлийн аль хэлбэрээр хэлэлцүүлэх тухайгаа тодорхой мэдээлнэ үү.

Зохион байгуулах хороо амаар хэлэлцүүлэх илтгэлийг 2021 оны 09-р сарын 25-ны дотор сонгон шалгаруулж, та бүхэнд эргэн мэдэгдэх болно. Амаар хэлэлцүүлэх илтгэлийг 10-15 минутад багтаан илтгэхээр, Power Рoint-оор 20 слайдаас хэтрэхгүйгээр бэлтгэсэн байна.

Бусад холбогдох мэдээллийг хурал зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга, анагаах ухааны доктор Б.Дармаа (утас: 99754824; darmaanicmn@gmail.com ), гишүүн, анагаах ухааны доктор Г.Цогзолмаа (утас: 91116139; tsogi001@gmail.com ) нараас авна уу.

Бүртгэлийн хураамж:

Вирүс Судлалын Монголын Нийгэмлэгийн гишүүд 30 000 төгрөг

Оюутан гишүүд 20 000 төгрөг

Гишүүн бус 40 000 төгрөг

ХААН банкны төгрөгийн дансны дугаар: 5753354989 Хүлээн авагчийн нэр: Вирүс Судлалын Монголын Нийгэмлэг

НИЙТЭЛСЭН: 2021-08-10 11:44:21