КОВИД-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 7 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ, Дархан-Уул, Орхон, Ховд, Дорнод, Сэлэнгэ, Дорноговь аймаг, Замын-Үүд сумын лабораториудад 2021 оны 2 дугаар сарын 15-21 хүртэлх (6 дахь долоо хоногт) хугацаанд УБ хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 5 сорьц, КОВИД-19 халдвар батлагдсан тохиолдлууд, тэдгээрийн хавьтлын 207341, нийт 207346 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээ хийв. Шинжилгээний дүнгээр 317(0.15%) сорьцонд SARS-CoV-2 илэрсэн.

Харуулдан тандалтын 5(0.002%) сорьцонд томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс Бх-ПГУ шинжилгээгээр 2(40%) сорьцонд улиралын Коронавирүс илэрлээ.

НИЙТЭЛСЭН: 2021-02-25 16:53:29