COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 4 ДЭХ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ, Дархан-Уул, Орхон, Ховд, Дорнод, Сэлэнгэ, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын лабораториудад 2021 оны 1 дүгээр сарын 25-31 хүртэлх (4 дэх долоо хоногт) хугацаанд УБ хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 58 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал 88946, нийт 89004 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны урвуу транскриптазат полимеразын гинжин урвал (бхУТ-ПГУ)-ын шинжилгээ хийв. Шинжилгээний дүнгээр 147(0,17%) сорьцонд SARS-CoV-2 илэрсэн.

Харуулдан тандалтын 58(0,07%) сорьцонд томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээгээр 1(1,7%) сорьцонд Бокавирүс, 1(1,7%) сорьцонд Аденовирүс, 1(1,7%) сорьцонд Риновирүс, 1(1,7%) сорьцонд Иж томуугийн вирүс, 4(7%) сорьцонд Улирлын коронавирүс илэрлээ.

НИЙТЭЛСЭН: 2021-02-03 15:57:29