COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 3 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Орхон, Ховд, Дорнод, Сэлэнгэ, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын лабораториудад 2021 оны 1 дүгээр сарын 18-24 хүртэлх (3 дахь долоо хоногт) хугацаанд УБ хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 50 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал 69075, нийт 69125 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны урвуу транскриптазат полимеразын гинжин урвал (бхУТ-ПГУ)-ын шинжилгээ хийв. Шинжилгээний дүнгээр 101(0.15%) сорьцонд SARS-CoV-2 илэрсэн.

Харуулдан тандалтын 50(0.07%) сорьцонд томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээгээр 1(2%) сорьцонд Бокавирүс, 1(2%) сорьцонд АЗСВ, 3(6%) сорьцонд Улирлын коронавирүс илэрлээ.

НИЙТЭЛСЭН: 2021-02-01 10:11:55