COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 53 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Орхон, Ховд, Дорнод, Сэлэнгэ, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын лабораториудад 2020 оны 12 дугаар сарын 28-аас 2021 оны 1 дүгээр сарын 3 хүртэлх (53 дахь долоо хоногт) хугацаанд УБ хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 24 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал 68844, нийт 68868 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны урвуу транскриптазат полимеразын гинжин урвал (бхУТ-ПГУ)-ын шинжилгээ хийв. Шинжилгээний дүнгээр 220(0.3%) сорьцонд SARS-CoV-2 илэрсэн.

Харуулдан тандалтын 24(0.03%) сорьцонд томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээгээр 1(4.2%) сорьцонд улирлын Коронавирүс, 3(12.5%) сорьцонд Бокавирүс, 1(4.2%) сорьцонд Иж томуугийн вирүс илэрлээ.

НИЙТЭЛСЭН: 2021-01-06 12:03:03