COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 51 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Орхон, Ховд, Дорнод, Сэлэнгэ, Дорноговь аймгийн лабораториудад 2020 оны 12 дугаар сарын 14-20 хүртэлх (51 дахь долоо хоногт) хугацаанд УБ хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 64 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал 67323, нийт 67387 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны урвуу транскриптазат полимеразын гинжин урвал (бхУТ-ПГУ)-ын шинжилгээ хийв. Шинжилгээний дүнгээр 91(0.14%) сорьцонд SARS-CoV-2 илэрсэн.

Харуулдан тандалтын 64(0.09%) сорьцонд томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээгээр 1(1.6%) сорьцонд улирлын Коронавирүс, 5(7.8%) сорьцонд Бокавирүс, 5(7.8%) сорьцонд Риновирүс, 2(3.1%) сорьцонд Аденовирүс илэрлээ.

НИЙТЭЛСЭН: 2020-12-24 17:33:55