COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 46 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Ховд, Дорнод, Сэлэнгэ аймгийн лабораториудад 2020 оны 11 дүгээр сарын 09-15 хүртэлх (46 дахь долоо хоногт) хугацаанд УБ хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 113 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал 6681, нийт 6794 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны урвуу транскриптазат полимеразын гинжин урвал (бхУТ-ПГУ)-ын шинжилгээ хийв. Шинжилгээний дүнгээр 69(1.02%) сорьцонд SARS-CoV-2 илэрсэн. Харуулдан тандалтын 113(1.7%) сорьцонд томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх бхУТ-ПГУ шинжилгээгээр 4(3.5%) сорьцонд Риновирүс, 2(1.8%) сорьцонд Улирлын коронавирүс илэрлээ.
НИЙТЭЛСЭН: 2020-11-18 16:44:39