COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 45 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Ховд, Дорнод, Сэлэнгэ аймгийн лабораториудад 2020 оны 11 дүгээр сарын 02-08 хүртэлх (45 дахь долоо хоногт) хугацаанд УБ хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 65 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал 3100, нийт 3165 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны урвуу транскриптазат полимеразын гинжин урвал (бхУТ-ПГУ)-ын шинжилгээ хийв. Шинжилгээний дүнгээр 13(0,4%) сорьцонд SARS-CoV-2 илэрсэн

Харуулдан тандалтын 65(2%) сорьцонд томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх бхУТ-ПГУ шинжилгээгээр 12(18,5%) сорьцонд Риновирүс, 1(1,5%) сорьцонд Улирлын коронавирүс, 1(1,5%) сорьцонд Аденовирүс илэрлээ.

НИЙТЭЛСЭН: 2020-11-11 16:11:39