COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 40 ДЭХ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораториудад 2020 оны 09 дүгээр сарын 28-ы өдрөөс 10 дугаар сарын 06 хүртэлх (40 дэх долоо хоногт) хугацаанд УБ хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 23 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал 2875, нийт 2898 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны урвуу транскриптазат полимеразын гинжин урвал (бхУТ-ПГУ)-ын шинжилгээ хийв. Шинжилгээний дүнгээр 1(0.03%) сорьцонд SARS-CoV-2 илэрсэн.

Харуулдан тандалтын 23(0.79%) сорьцонд томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх бхУТ-ПГУ шинжилгээгээр 7(30.4%) сорьцонд Риновирүс илэрлээ.

НИЙТЭЛСЭН: 2020-10-07 17:26:29