COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 37 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораториудад 2020 оны 09 дүгээр сарын 07-13 хүртэлх (37 дахь долоо хоногт) хугацаанд УБ хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 20 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал 3330, нийт 3350 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны урвуу транскриптазат полимеразын гинжин урвал (бхУТ-ПГУ)-ын шинжилгээ хийв. Шинжилгээний дүнгээр 1(0.03%) сорьцонд SARS-CoV-2 илэрсэн.

Харуулдан тандалтын 20(0.6%) сорьцонд томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх бхУТ-ПГУ шинжилгээгээр 5(25%) сорьцонд Риновирүс илэрлээ.

НИЙТЭЛСЭН: 2020-09-16 10:01:32