COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 33 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Дорнод аймгийн лабораториудад 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 8 дугаар сарын 19 хүртэлх (33 дахь долоо хоногт) хугацаанд УБ хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 20 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал 3329, нийт 3349 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны урвуу транскриптазат полимеразын гинжин урвал (бхУТ-ПГУ)-ын шинжилгээ хийв. Шинжилгээний дүнгээр 5(0,15%) сорьцонд SARS-CoV-2 илэрсэн.

Харуулдан тандалтын 20(0,6%) сорьцонд томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх бхУТ-ПГУ шинжилгээгээр 2(10%) сорьцонд эмгэг төрөгч илэрсэн. Үүнээс 1(50%) Риновирүс, 1(50%) Энтеровирүс илэрлээ.

НИЙТЭЛСЭН: 2020-09-03 11:37:57