COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 30 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ,ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораториудад 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 7 дүгээр сарын 26 хүртэл (30 дахь долоо хоногт) хугацаанд УБ хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 40 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал 3336 нийтдээ 3376 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны урвуу транскриптацит полимеразын гинжин урвал(бх УТ-ПГУ)-ын шинжилгээ хийв. Сорьцийн 1(0.03%)-д нь SARS-CoV-2 илэрлээ. Харуулдан тандалтын 40(1.2%) сорьцонд томуу болон амьсгалын замын халдвар үүсгэгч бусад вирүс илрүүлэх бх УТ-ПГУ шинжилгээгээр 1(2.5%) Риновирүс илэрлээ.
НИЙТЭЛСЭН: 2020-07-28 13:37:58