COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 29 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ,ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораториудад 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 7 дүгээр сарын 19 хүртэл (29 дахь долоо хоногт) хугацаанд УБ хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 7 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал 2284 нийтдээ 2291 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны урвуу транскриптацит полимеразын гинжин урвал(бх УТ-ПГУ)-ын шинжилгээ хийв. Сорьцийн 51(2,23%)-д нь SARS-CoV-2 илэрлээ.

Харуулдан тандалтын 7(0,3%) сорьцонд томуу болон амьсгалын замын халдвар үүсгэгч бусад вирүс илрүүлэх бх УТ-ПГУ шинжилгээгээр 2(28,6%) сорьцонд ямар нэг вирүс эерэг,гарч, нийт 1(50%) нь Риновирүс, 1(50%) нь Улирлын коронавирүс илэрлээ.

НИЙТЭЛСЭН: 2020-07-21 18:57:39