COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 27 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ,ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораториудад 2020 оны 6 дугаар сарын 29-ны өдрөөс 7 дүгээр сарын 5 хүртэл (27 дахь долоо хоногт) хугацаанд УБ хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 22 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал 2267 нийтдээ 2289 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны урвуу транскриптацит полимеразын гинжин урвал(бх УТ-ПГУ)-ын шинжилгээ хийв. SARS-CoV-2 илэрээгүй байна.

Харуулдан тандалтын 22(1.03%) сорьцонд томуу болон амьсгалын замын халдвар үүсгэгч бусад вирүс илрүүлэх бх УТ-ПГУ шинжилгээгээр 5(22,7%) сорьцонд ямар нэг вирүс эерэг,гарч, үүнээс 5(100%) нь Риновирүс илэрлээ.

НИЙТЭЛСЭН: 2020-07-08 12:49:01