COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 25 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ,ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораториудад 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 6 дүгээр сарын 21 хүртэл (25 дахь долоо хоногт) хугацаанд УБ хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 26 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал 2661 нийтдээ 2687 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны урвуу транскриптацит полимеразын гинжин урвал(бх УТ-ПГУ)-ын шинжилгээ хийв. Сорьцийн 16(0.6%)-д нь SARS-CoV-2 илэрлээ. Харуулдан тандалтын 26(1%) сорьцонд томуу болон амьсгалын замын халдвар үүсгэгч бусад вирүс илрүүлэх бх УТ-ПГУ шинжилгээгээр 6(23%) сорьцонд ямар нэг вирүс эерэг,гарч, үүнээс 4(66%) нь Риновирүс, 1(17%) нь бокавирүс, 1(17%) нь АЗСВ илэрлээ.
НИЙТЭЛСЭН: 2020-06-25 11:32:44