COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 24 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ,ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораториудад 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс 6 дүгээр сарын 14 хүртэл (24 дахь долоо хоногт) хугацаанд УБ хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 33 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал 2399 нийтдээ 2432 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны урвуу транскриптацит полимеразын гинжин урвал(бх УТ-ПГУ)-ын шинжилгээ хийв. Сорьцийн 4(0.3%)-д нь SARS-CoV-2 илэрлээ. Харуулдан тандалтын 33(1.4%) сорьцонд томуу болон амьсгалын замын халдвар үүсгэгч бусад вирүс илрүүлэх бх УТ-ПГУ шинжилгээгээр 13(39.4%) сорьцонд ямар нэг вирүс эерэг,гарч, үүнээс 11(84.6%) нь Риновирүс, 2(15,4%) нь Аденовирүс илэрлээ.
НИЙТЭЛСЭН: 2020-06-18 11:06:19