COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 23 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ,ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораториудад 2020 оны 6 дугаар сарын 1-ны өдрөөс 6 дүгээр сарын 7 хүртэл (23 дахь долоо хоногт) хугацаанд УБ хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 19 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал 2275 нийтдээ 2294 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны урвуу транскриптацит полимеразын гинжин урвал(бх УТ-ПГУ)-ын шинжилгээ хийв. Сорьцийн 8(0.3%)-д нь SARS-CoV-2 илэрлээ. Харуулдан тандалтын 19(0.8%) сорьцонд томуу болон амьсгалын замын халдвар үүсгэгч бусад вирүс илрүүлэх бх УТ-ПГУ шинжилгээгээр 6(31.5%) сорьцонд ямар нэг вирүс эерэг,гарч, үүнээс 6(100%) нь Риновирүс илэрлээ.
НИЙТЭЛСЭН: 2020-06-10 10:23:02