COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 22 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан уул аймгийн лабораториудад 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 5 дүгээр сарын 24 хүртэл (21 дахь долоо хоногт) хугацаанд УБ хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 75 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал 1650 нийтдээ 1725 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны урвуу транскриптацит полимеразын гинжин урвал(бх УТ-ПГУ)-ын шинжилгээ хийв. Сорьцийн 1(0.05%)-д нь SARS-CoV-2 илэрлээ.

Харуулдан тандалтын 50(2.5%) сорьцонд томуу болон амьсгалын замын халдвар үүсгэгч бусад вирүс илрүүлэх бх УТ-ПГУ шинжилгээгээр 5(10%) сорьцонд ямар нэг вирүс эерэг,гарч, үүнээс 5(100%) нь Риновирүс илэрлээ.

 

НИЙТЭЛСЭН: 2020-06-03 19:54:37