COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 20 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ-ийн Лабораторит 2020 оны 5 дугаар сарын 11-ны өдрөөс 5 дүгээр сарын 17 хүртэл (20 дахь долоо хоногт) хугацаанд УБ хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 42 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал 1582 нийтдээ 1624 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны урвуу транскриптацит полимеразын гинжин урвал(бх УТ-ПГУ)-ын шинжилгээ хийв. Сорьцийн 98(6.03%)-д нь SARS-CoV-2 илэрлээ. Харуулдан тандалтын 42(2.6%) сорьцонд томуу болон амьсгалын замын халдвар үүсгэгч бусад вирүс илрүүлэх бх УТ-ПГУ шинжилгээгээр 5(11.9%) сорьцонд ямар нэг вирүс эерэг,гарч, үүнээс 4(80%) нь Риновирүс, 1(20%) нь Иж томуугийн вирүс тус тус илэрлээ.
НИЙТЭЛСЭН: 2020-06-03 19:37:48