COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 19 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ-ийн Лабораторит 2020 оны 5 дугаар сарын 04-ны өдрөөс 5 дүгээр сарын 10 хүртэл (19 дахь долоо хоногт) хугацаанд УБ хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 60 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал 1231 нийтдээ 1291 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны урвуу транскриптацит полимеразын гинжин урвал(бх УТ-ПГУ)-ын шинжилгээ хийв. Сорьцийн 1(0.08%)-д нь SARS-CoV-2 илэрлээ.

Харуулдан тандалтын 60(4.6%) сорьцонд томуу болон амьсгалын замын халдвар үүсгэгч бусад вирүс илрүүлэх бх УТ-ПГУ шинжилгээгээр 8(13.3%) сорьцонд ямар нэг вирүс эерэг,гарч, үүнээс 8(100%) нь Риновирүс илэрлээ.

НИЙТЭЛСЭН: 2020-05-13 12:11:50