COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 18 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ-ийн Лабораторит 2020 оны 4 дугаар сарын 27-ны өдрөөс 5 дүгээр сарын 3 хүртэл (18 дахь долоо хоногт) хугацаанд УБ хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 91 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал 1352 нийтдээ 1443 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны урвуу транскриптацит полимеразын гинжин урвал(бх УТ-ПГУ)-ын шинжилгээ хийв. Сорьцийн 3(0.2%)-д нь SARS-CoV-2 илэрлээ.

Харуулдан тандалтын 91(6.3%) сорьцонд томуу болон амьсгалын замын халдвар үүсгэгч бусад вирүс илрүүлэх бх УТ-ПГУ шинжилгээгээр 13(14.3%) сорьцонд ямар нэг вирүс эерэг,гарч, үүнээс 10(76.9%) нь Риновирүс, 2(15.4%) нь Аденовирүс, 1(7.7%) нь Бокавирүс тус тус байв.

НИЙТЭЛСЭН: 2020-05-07 11:18:23