COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 17 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ-ийн Лабораторит 2020 оны 4 дугаар сарын 20-ны өдрөөс 4 дүгээр сарын 26 хүртэл (17 дахь долоо хоногт) хугацаанд УБ хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 104 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал 1460 нийтдээ 1564 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны урвуу транскриптацит полимеразын гинжин урвал(бх УТ-ПГУ)-ын шинжилгээ хийв. Сорьцийн 5(0.3%)-д нь SARS-CoV-2 илэрлээ.

Харуулдан тандалтын 104(6.6%) сорьцонд томуу болон амьсгалын замын халдвар үүсгэгч бусад вирүс илрүүлэх бх УТ-ПГУ шинжилгээгээр 16(15.4%) сорьцонд ямар нэг вирүс эерэг,гарч, үүнээс 10(62.5%) нь Риновирүс, 2(12.5%) нь Аденовирүс, 2(12.5%) нь Бокавирүс, 1(6.25%) нь Улирлын коронавирүс, 1(6.25%) нь Амьсгалын замын синцитиаль вирүс тус тус байв.

 

НИЙТЭЛСЭН: 2020-04-29 11:09:18