COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 16 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ-ийн Вирүс Судлалын Лабораторит 2020 оны 4 дугаар сарын 13-ны өдрөөс 4 дүгээр сарын 19 хүртэл (16 дахь долоо хоногт) хугацаанд УБ хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 81 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноос ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал 983 нийтдээ 1064 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны урвуу транскриптацит полимеразын гинжин урвал(бх УТ-ПГУ)-ын шинжилгээ хийв. Сорьцийн 15(1.4%)-д нь SARS-CoV-2 илэрлээ.

Харуулдан тандалтын 81(7.6%) сорьцонд томуу болон амьсгалын замын халдвар үүсгэгч бусад вирүс илрүүлэх бх УТ-ПГУ шинжилгээгээр хийсэн. 13(16%) сорьцонд ямар нэг вирүс эерэг, үүнээс 6(46.1%) нь Риновирүс, 1(7.7%) нь Аденовирүс, 2(15.4%) нь Бокавирүс, 2(15.4%) нь Улирлын коронавирүс, 1(7.7%) нь АЗСВ, 1(7.7%) нь Иж томуугийн вирүс тус тус илэрсэн.

НИЙТЭЛСЭН: 2020-04-22 15:20:02