COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 15 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ-ийн Вирүс Судлалын Лабораторит 2020 оны 4 дугаар сарын 6-ны өдрөөс 4 дүгээр сарын 12 хүртэл (15 дахь долоо хоногт) хугацаанд УБ хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 120 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноор аялсан болон тэндээс ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал 1262 нийтдээ 1382 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны урвуу транскриптацит полимеразын гинжин урвал(бх УТ-ПГУ)-ын шинжилгээ хийв. Сорьцийн 3(0.2%)-д нь SARS-CoV-2 илэрлээ.

Харуулдан тандалтын 120(8.7%) сорьцонд томуу болон амьсгалын замын халдвар үүсгэгч бусад вирүс илрүүлэх бх УТ-ПГУ шинжилгээгээр хийсэн. 18(15%) сорьцонд ямар нэг вирүс эерэг, үүнээс 12(66,7%) нь Риновирүс, 3(16,7%) нь Аденовирүс, 1(5,6%) нь Бокавирүс, 2(11%) нь АЗСВ тус тус илэрсэн.

НИЙТЭЛСЭН: 2020-04-21 10:21:55