COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 14 ДЭХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ-ийн Вирүс Судлалын Лабораторит 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 4 дүгээр сарын 05 хүртэл (14 дэхь долоо хоногт) хугацаанд УБ хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 118 сорьц, COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноор аялсан болон тэндээс ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал 984, нийтдээ 1102 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны урвуу транскриптазын полимеразын гинжин урвал(бх УТ-ПГУ)-ын шинжилгээ хийв. Сорьцийн 3(0.3%)-д нь SARS-CoV-2 вирүс илэрлээ.

Харуулдан тандалтын 118(10,7%) сорьцонд томуу болон амьсгалын замын халдвар үүсгэгч бусад вирүс илрүүлэх бх УТ-ПГУ шинжилгээгээр 19(16,1%) сорьцонд ямар нэг вирүс эерэг, үүнээс 2(10,5%) нь Томуу А хэвшинж, 11(57,9%) нь Риновирүс, 3(15,8%) нь Аденовирүс, 2(10,5%) нь Бокавирүс, 1(5,3%) нь АЗСВ тус тус илэрсэн.

НИЙТЭЛСЭН: 2020-04-08 10:42:33